
Цахилгаан хөдөлгүүрийг сонгох, ашиглах, засварлахын өмнө хамгийн түрүүнд пайзны мэдээллийг зөв унших хэрэгтэй.
Хөдөлгүүрийн пайз бол тухайн моторын үндсэн техникийн үзүүлэлтүүдийг агуулсан “паспорт” юм.
Зураг дээрх 3 кВт-ын хөдөлгүүрийг жишээ болгон харвал:
TYPE: YE3-100L-2
Хөдөлгүүрийн загвар, рамын хэмжээ болон туйлын тоог илэрхийлнэ.
Энд 100L нь рамын хэмжээ, 2 нь 2 туйлтай хөдөлгүүр болохыг зааж байна.
OUTPUT: 3 kW
Хөдөлгүүрийн нэрлэсэн гаралтын чадал.
Энэ хөдөлгүүр 3 кВт чадалтай.
VOLTS: 380 V
Хөдөлгүүрийн нэрлэсэн ажлын хүчдэл.
Энэ хөдөлгүүр 380 В-ын гурван фазын сүлжээнд ажиллана.
AMPS: 6.02 A - Нэрлэсэн нөхцөлд ажиллах үеийн гүйдэл.
Энэ хөдөлгүүрийн нэрлэсэн гүйдэл 6.02 А.
R.P.M.: 2870 r/min - Хөдөлгүүрийн нэрлэсэн эргэлтийн хурд.
Өөрөөр хэлбэл нэрлэсэн ачааллын үед минутанд ойролцоогоор 2870 эргэлт хийнэ.
Hz: 50 - Тэжээлийн давтамж.
Энэ хөдөлгүүр 50 Гц давтамжтай цахилгаан сүлжээнд зориулагдсан.
POLES: 2 - Хөдөлгүүр 2 туйлтай.
50 Гц-ийн 2 туйлтай асинхрон хөдөлгүүрийн синхрон хурд 3000 эрг/мин байдаг. Харин энэ хөдөлгүүрийн пайзан дээр 2870 эрг/мин гэж бичигдсэн нь гулсалттай ажилладаг асинхрон хөдөлгүүрийн хэвийн үзэгдэл юм.
EFF: 87.1% - Хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициент.
Оруулсан цахилгаан энергийг механик чадал болгон хэр үр ашигтай хувиргаж байгааг илэрхийлнэ.
cosφ: 0.87 - Чадлын коэффициент.
Хөдөлгүүр цахилгаан сүлжээнээс авч буй чадлаа хэр үр ашигтай ашиглаж байгааг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг.
INS. F - Ороомгийн тусгаарлагчийн ангилал F.
IP55 - Хөдөлгүүрийн гадны биет, тоос болон усны нөлөөллөөс хамгаалах хамгаалалтын зэрэг.
WEIGHT: 28 kg
Пайзны мэдээллийг яагаад заавал шалгах хэрэгтэй вэ?
Буруу хүчдэлд холбох, тохироогүй ачаалал өгөх, нэрлэсэн гүйдлээс хэтрүүлэн ажиллуулах нь хөдөлгүүрийн халалтыг нэмэгдүүлж, тусгаарлалтын насжилтыг багасгаж, улмаар ороомог гэмтэх, шатах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тиймээс хөдөлгүүрийг ашиглалтад оруулахын өмнө пайзны үзүүлэлтүүдийг ажлын нөхцөлтэй нь тулгаж хэвшээрэй.
Бид “Инженерийн булан” цувралаар цахилгаан хөдөлгүүрийн талаарх мэдлэгийг А-Я хүртэл системтэйгээр хүргэх болно.
Хөдөлгүүрийн пайзны үзүүлэлтүүд, төрөл ангилал, бүтэц ба ажиллах зарчим, зөв сонголт, ашиглалт, хамгаалалт, түгээмэл гэмтэл, оношлогоо, хэмжилт туршилт, ороомог, тусгаарлалт, засвар үйлчилгээ зэрэг онолоос практик хүртэлх мэргэжлийн мэдлэгийг энгийн, ойлгомжтой байдлаар цувралаар хүргэнэ.
Дараагийн сэдэв: Инженерийн булан №2
Хөдөлгүүрийн загвар: YE3-100L-2... Y2-160M-4... YXVF355M-6...
Эдгээр үсэг, тоонууд юу илэрхийлдэг вэ?
Хэрэгтэй мэдээлэл гэж үзвэл хадгалаад аваарай.
Хишиг Электрик Мотор
99068890