
Хишиг электрик мотор ХХК нь 2020 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн урсгал засвар, их засварын ажил үйлчилгээ хийхээс гадна энэхүү ажилд ашиглагддаг сэлбэг хэрэгсэл, ороомог хөндийрүүлэгийн материал, тоноглолыг импортлон нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Манай компанийн хувьд дараах үндсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Үүнд:
1. Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
2. Цахилгаан тоног төхөөрөмжийн ороомгийн зэс утас, сэлбэг хэрэгслийн худалдаа
3. Цахилгаан хөдөлгүүрийн засварын сургалт, дадлага ажил
Бид салбартаа туршлага, чанарыг эрхэмлэн, харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Монгол Улсад цахилгаан хөдөлгүүрийн засвар үйлчилгээний салбарт олон улсын стандартад нийцсэн, сургалт хосолсон жишиг засварын цех байгуулж,
дотоодын чадавхийг нэмэгдүүлэн, эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүлэгч компани болох.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Чадварлаг, эвсэг баг хамт олонд тулгуурлан цахилгаан хөдөлгүүрийн засвар үйлчилгээ, ороомгийн зэс утас болон хөндийрүүлэг материалын худалдаа, мэргэжилтэн бэлтгэх сургалт, дадлага ажлыг чанар, аюулгүй болон найдвартай байдлыг нэн тэргүүнд баримталж, харилцагч, түншүүдтэйгээ тогтвортой, итгэлтэй хамтын ажиллагаа бий болгох.
БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС
1. Чадварлаг, эвсэг хамт олон
Бид мэргэжлийн ур чадвартай, хариуцлагатай, харилцан хүндлэлд суурилсан баг хамт олныг бүрдүүлж, хамтын ажиллагаа, тасралтгүй хөгжлийг байгууллагын соёлын үндэс болгон ажилладаг.
2. Итгэлтэй, найдвартай байдал
Харилцагч, түнш байгууллагуудын итгэлийг хамгийн эрхэм үнэт зүйлсийн нэг гэж үзэн, чанарын баталгаа, ил тод үйл ажиллагаа, хариуцлагатай хандлагаар урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэдэг.
3. Түргэн шуурхай байдал
Захиалга, засвар үйлчилгээ, нийлүүлэлтийн бүхий л шатанд цаг хугацааг оновчтой удирдаж, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай, бодит шийдэл санал болгодог.
4. Мэдлэг, туршлага өвлүүлэх
Салбарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, бодит дадлага, сургалтаар мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн ажиллахыг эрхэмлэдэг.
Он цагийн хэлхээ
· 2012 – “Доктор Генри” ХХК нэртэйгээр анх үүсгэн байгуулагдав.
Манай компаний хамгийн эхний үйлчилгээ бол 2012 оноос эхлэн “Цахилгаан хөдөлгүүрийн статорын хөндийрүүлэг, ороомогийн засварын ажил”-ыг хийж эхэлсэн.
· 2020 – “Хишиг электрик мотор” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөсөн.
- Засвар үйлчилгээнээс гадна, цахилгаан хөдөлгүүрийн засвар үйлчилгээнд ашиглагддаг тоног төхөөрөмж, сэлбэг материалын гадаад худалдааны үйл ажиллагаагаа өргөтгөсөн.
- Мөн цахилгаан хөдөлгүүрийн “Хөндийрүүлэг ороомогийн сургалт”-ыг Эрчим хүчний хөгжлийн төвийн “Сургалт үйлдвэрлэлийн төв”-тэй 2021 оноос эхлэн хамтран зохион байгуулж байна.
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Гончигдоржийн Хишигдэмбэрэл
(Ерөнхий инженер)
Боловсрол, эзэмшсэн мэргэжил, зэрэг дэв, ажлын туршлага
2020 оноос өмнө хийсэн томоохон ажлууд:
2020 оноос хойш хийсэн томоохон ажлууд:
1.Цахилгаан хөдөлгүүрийн их засвар хийгдсэн ажлуудаас
АНУ -ын Marathon Electric компанид үйлдвэрлэсэн ТСА 280МА04 тип марктай, 90квт-ын механик чадалтай, 1489 эрг/мин өнцөг хурдтай,
богино залгааны ротортой, 3-н фазын асинхрон хөдөлгүүрийн их засварын ажлыг хийж гүйцэтгэв.
БНХАУ -ын HUJIN компанид 2008 онд үйлдвэрлэсэн Q321181VN001-2008 үйлдвэрлэгчийн дугаартай JR138-8 тип марктай, 320 кВт-ын механик чадалтай,
737 эрг/мин өнцөг хурдтай, 3 фазын асинхрон хөдөлгүүрийн их засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэв.
Их засвар болон урсгал засвар хийх тоноглолд олон улсын стандартын шаардлага хангасан баримт бичгийн бүрдлийг хийж ажиллаж байна.
(Тоног төхөөрөмж хүлээн авсан акт, Засварын өмнөх ба дараа тайлан, Хүлээлгэж өгсөн акт, Хэмжилт туршилтын акт гэх мэт)
2.Цахилгаан тоног төхөөрөмжийн ороомгийн зэс утас, сэлбэг хэрэгслийн худалдаа
Захиалагчийн шаардлагад нийцсэн, олон улсын стандартад тохирох бараа материал, тоног төхөөрөмжийг импортоор түргэн шуурхай нийлүүлэхийн зэрэгцээ, дэлгүүрийн үйл ажиллагааг онлайн хэлбэрт нэвтрүүлж, харилцагчдад илүү хүртээмжтэй, хялбар болгон орчин үеийн худалдааны үйлчилгээг санал болгон ажиллаж байна.
“Эрчим хүчний сургалтын төв”-д инженер-багшаар ажиллаж байх хугацаандаа “Цахилгаан хөдөлгүүрийн хөндийрүүлэг, ороомогийн сургалт”-ыu 2007 оноос эхлэн жилд 2 удаа тус сургалтыг зохион байгуулж 2014 он хүртэл нийтдээ 10 гаруй удаагийн давтан сургалтаар 100 орчим мэргэжилтэнийг бэлтгэн гаргасан. 2021 оноос эхлэн цахилгаан хөдөлгүүрийн “Хөндийрүүлэг ороомогийн сургалт”-ыг Эрчим хүчний хөгжлийн төвийн “Сургалт үйлдвэрлэлийн төв”-тэй хамтран жилдээ 1 удаа зохион байгуулж байна.