Хэмнэлт:0
Киберный лент (даавуун лент) -ний өргөний хэмжээ 10 мм, 15 мм, 20 мм, 25 мм. Цахилгаан хөдөлгүүрийн ороомогийг бэхлэх зориулалттай, уян хатан, бат бөх тусгаарлагч материал.
Хэмжээ:
Даавуун (киберный) лент нь цахилгаан хөдөлгүүр, генератор, трансформатор болон бусад цахилгаан тоног төхөөрөмжийн ороомгийг ороох, бэхлэх, тусгаарлах зориулалттай тусгаарлагч материал юм. Даавуун суурьтай бүтэц нь суналт болон урагдалтанд тэсвэртэй бөгөөд ороомгийн давхаргуудыг жигд барьж, ажлын явцад болон ашиглалтын үед хэлбэр алдагдахаас сэргийлдэг.
Техникийн онцлог, давуу тал
Даавуун суурь материал – уян хатан, суналт сайтай, урагдахгүй
Механик бэхэлгээ өндөр – ороомгийн давхаргыг бат бөх тогтооно
Дулаанд тэсвэртэй – цахилгаан хөдөлгүүрийн ажиллах нөхцөлд тохиромжтой
Тусгаарлах зориулалттай – ороомгийн хоорондох механик болон цахилгаан хамгаалалтыг дэмжинэ
Лак шингээхэд саад болохгүй – импрегнацийн дараа бүтэц нь тогтвортой хадгалагдана
Ашиглах үндсэн зориулалт
Цахилгаан хөдөлгүүрийн ороомог ороох, бэхлэх
Трансформатор, генераторын ороолтын тусгаарлалт
Ороомгийн төгсгөл, боолтын механик хамгаалалт
Лентний өргөний хэмжээ: 10мм / 15мм / 20мм / 25мм