Ховил цэвэрлэгч нь цахилгаан хөдөлгүүрийн статорын ховил доторх лак, тусгаарлагчийн үлдэгдэл, бохирдлыг цэвэрлэх зориулалттай багаж юм. Нийт 5 багц . Багц бүр 48-50 ш-тэй. Уртын хэмжээ: 1. 220мм - 50ш 2. 250мм - 50ш 3. 280мм - 50ш 4. 300мм - 50ш 5. 480мм - 50ш
Ховил цэвэрлэгч нь цахилгаан хөдөлгүүрийн засвар үйлчилгээний үед статорын хоорондох ховилыг цэвэрлэх зориулалтын багаж юм. Энэхүү багаж нь лак, тусгаарлагч цаасны үлдэгдэл, тоос, бохирдлыг ховилын хананд гэмтэл учруулахгүйгээр үр дүнтэй цэвэрлэж, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ.
Уян хатан, мушгиа хийцтэй тул ховилын гүн рүү жигд нэвтэрч, ирмэг буланг бүрэн цэвэрлэнэ. Ингэснээр ороомгийг суулгахын өмнөх бэлтгэл ажлыг стандартын дагуу гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, ороолтын чанар болон хөдөлгүүрийн ашиглалтын найдвартай байдлыг нэмэгдүүлдэг.
Техникийн онцлог, давуу тал:
Ховилын цэвэрлэгээнд зориулсан тусгай хийц
Механик бат бөх – элэгдэл багатай, удаан ашиглалт
Ховилын хананд гэмтэл учруулахгүй – төмөр гол, тусгаарлалтыг хамгаална
Уян хатан бүтэц – гүн болон нарийн ховилд тохиромжтой
Мэргэжлийн хэрэглээ – мотор ороох, засварын стандарт шаардлагад нийцнэ
Ашиглах зориулалт
Статорын ховилын лак, бохирдолыг сайтар цэвэрлэх