
1032 тусгаарлагч лак нь цахилгаан хөдөлгүүр, трансформатор болон бусад цахилгаан тоног төхөөрөмжийн ороомгийн шингээлт, тусгаарлалт, бэхжилтэд ашиглах зориулалттай бүтээгдэхүүн. Савлагаа: 3кг
Тусгаарлагч лакыг ороомогт зөв шингээж, үйлдвэрлэгчийн зааврын дагуу хатааж бэхжүүлснээр:
Ороомгийн тусгаарлагч системийг дэмжинэ
Ороомгийн утаснуудыг бэхжүүлж, хөдөлгөөн болон үрэлтийг багасгахад тусална
Чийг, тоос болон орчны нөлөөллөөс хамгаалахад тусална
Ороомгийн механик тогтвортой байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Техникийн мэдээлэл:
ХАДГАЛАЛТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
• Савыг сайтар битүүмжилж, сэрүүн, хуурай, агааржуулалттай газар хадгална.
• Гал, оч, халуун гадаргуу болон бусад галын эх үүсвэрээс хол байлгана.
• Арьс, нүдэнд хүргэх болон уураар нь удаан хугацаанд амьсгалахаас зайлсхийж, тохирох хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ.
• Нүдэнд орсон тохиолдолд цэвэр усаар сайтар зайлж, шаардлагатай бол эмнэлгийн тусламж авна.
• Залгисан тохиолдолд бүтээгдэхүүний SDS буюу аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудасны зааврыг дагаж, яаралтай эмнэлгийн зөвлөгөө авна
Гэрчилгээ, стандарт
Үйлдвэрлэгч
(Henan Jinzhi Electrical Insulation New Material Co., Ltd.)