Хэмнэлт:0
Цахилгаан хөдөлгүүр ороох тусгаарлагч гуурс нь дамжуулагч утас, фазын гаргалгаа, ороомгийн төгсгөлийг механик болон цахилгаан нөлөөллөөс хамгаалах зориулалттай тусгаарлагч материал юм. Дотоод диаметр (D): 1мм – 50мм Худалдах нэгж: ширхэг
Хэмжээ:
Цахилгаан хөдөлгүүр ороох зориулалтын тусгаарлагч гуурс нь мотор, генератор, трансформатор болон бусад цахилгаан тоног төхөөрөмжийн ороомгийн системд хэрэглэгддэг тусгаарлагч материал юм. Энэхүү гуурс нь дамжуулагч утас, фазын гаргалгаа, холболтын хэсгийг бүрхэж дулаан механик гэмтэл, элэгдлээс найдвартай хамгаалах үндсэн үүрэгтэй.
Гуурсыг утасны гаргалгаа, ороомгийн төгсгөл, төмөр хийцтэй ойр байрлах хэсгүүдэд ашигласнаар тусгаарлалтын зайг хангаж, хөдөлгүүрийн ашиглалтын найдвартай байдал, эдэлгээний хугацааг нэмэгдүүлдэг. Лак шингээлтийн дараа хэлбэрээ хадгалж, тусгаарлах шинж чанараа алдахгүй.
Техникийн үндсэн үзүүлэлт:
Материал: Шилэн даавуун суурьтай (нэхмэл бүтэцтэй)
Хэлбэр: Дугуй огтлолтой гуурс
Дотоод диаметр: (D) 1мм – 50мм
Гуурсны урт: 1 м
Техникийн онцлог, давуу тал
Цахилгаан тусгаарлалт өндөр – фаз хоорондын болон корпусын хамгаалалт
Механик бат бөх – үрэлт, нугаралтанд тэсвэртэй
Дулаанд тэсвэртэй – цахилгаан хөдөлгүүрийн ажлын температурт тохиромжтой
Уян хатан хийц – суулгалт хялбар, ороомгийн хэлбэрт сайн таарна
Ашиглах үндсэн зориулалт
Цахилгаан хөдөлгүүрийн ороомгийн утас, фазын гаргалгааг тусгаарлах
Ороомгийн төгсгөл, гаргалгааны механик хамгаалалт
Rewinding, үйлдвэрийн угсралт, засвар үйлчилгээ
Трансформатор, генераторын тусгаарлалт
Дотоод диаметр (D):
1мм, 1.5мм, 2мм, 2.5мм, 3мм, 4мм, 5мм, 6мм, 8мм, 10мм, 12мм, 14мм, 16мм, 18мм, 20мм, 40мм, 45мм, 50мм